Wednesday, September 16, 2009

Та яг энэ цаг мөчид жаргалтай байна уу?

http://c1img.cyworld.co.kr/img/mall/items2/2009/08/1_magic_0817_s_c.gifТаныг юу жаргалтай болгодог вэ? та яг одоо дээрх болон энэ асуултанд хариулах гээд үз дээ

Та яг одоо хийж байгаа зүйлдээ болон байгаа байдалдаа жаргалтай байж чадаж байна уу?...та энэ асуултыг бодоод үз дээ...магадгүй та эргэлзэж ч болно гүй эсвэл бүр итгэлтэйгээр тийм гэж хариулсан ч болноХэрвээ та итгэлтэй байгаа бол хэзээ ч бүү тэр итгэлээ алдаарай заавал хаанаас нь ч хамаагүй зуураад үлдэх хэрэгтэй
Харин эргэлзэж байгаа бол яагаад гэж асуу?...Яагаад?...та яагаад өөрийнхөө амьдралыг жаргалгүй байна гэж бодож байна вэ?...жаргал гэж яг юуг хэлдэг вэ?

...жаргал гэж баян амьдрал эсвэл тансаг харш дээд зэрэглэлийн машин бүр тэгвэл алдартай байх нь жаргал юм болов уу?...

Яг одоо та гүн амьсгаа аваад сэтгэлээсээ сайхан инээмсэглээрэй...ингэснээр таны байгаа байдал сайжирч байгааг та өөрөө мэдэр...хэнээс ч битгий жаргалыг,сайхан сэтгэлийг гуй...та өөрөө хүн төрөлхтний дунд оршин байгаа цагт та хэнээр ч хязгаарлагдашгүй жаргалтай нэгэнӨдөр бүр өглөө сэрэхдээ нарыг харж байгаа та хамгийн жаргалтай хүн,танд байгаа гэр бүл ойр дотны хүмүүс найзууд чинь бүгдээрээ таныг хамгийн баян тансаг дээд зэрэглэлийн жаргалтай хүн болгож байгааг гэдгийг байнга санаарайЯг одоо агаар сорж байгаа амьсгалаараа хүртэл та аз жаргалыг мэдэрч байх хэрэгтэйХэнээс ч битгий хүс бас гуй хэн ч таньд өгөхгүй та өөрөө л хай яг өнөөдрөөс яг энэ мөчөөс та өөрийнхөө жаргалыг атгасан гэдэгтээ итгэТаны гарт аз жаргал байна харин одоо та түүнийг мэдрэх хэрэгтэй мэдрэхийн төлөө хөдлөх хэрэгтэй сэтгэх ч хэрэгтэй...Та өөрийгөө ЖАРГАЛТАЙ ХҮН гэдэгтээ итгэсэн үед та нээрээ жаргалтай хүн байх болноНэг зүйлийг сана үйл хөдлөлгүй итгэл үнэ цэнэгүй байдаг юм шүү...Та итгэлийнхээ төлөө үйл хөдлөлөөр зорилготой тэмцэх хэрэгтэй.Та жаргалтай хүн... хэн юу ч хэлж байсан та өөрөө ямар байдалд ч байсан та энэ өдөр амьдарч байгаа болохоороо л жаргалтай хүн юм шүү...

No comments: