Tuesday, September 29, 2009

AQUA хамтлагийн тухай

http://c1img.cyworld.co.kr/img/mall/items2/2009/09/foundit_s_c.gifДани улсаас гаралтай Аква хамтлаг нь 1994 онд анх байгуулагдаж байжээМэдээж тэр ондоо гаргасан Barbie Girl гэсэн дуу нь тэр үедээ хамгийн ашиг орлоготой хамгийн их сонсогчтой дуугаар шалгарч хитүүдийн хит болон маш том амжилтыг хамтлагт авч ирсэн билээ
Хамтлаг зөвхөн европт ч төдийгүй америкын нэдссэн улс мөн австрали болон японд хүртэл шуугиан тарьж байжээ.Тэдний гаргасан Barbie Girl дууг нь Барби хүүхэлдэй үйлдвэрлэгч хамгийн нэр хүндтэй Майттэл компани Барби хүүхэлдэйг үйлдвэрлэгчдийг хуурамч хийдэг гэж доромжилсон гэх асуудлаар шүүхэд хүртэл дуудагдаж байсан удаатай байна.2002 он хүртэл явагдсан шүүх хурал эцэст нь ямар ч үдэшлэгт зөвлөлгүйгээр хиймэл байж болохгүй ээ гэдэг шийдвэр гаргаад салсан гэдэг.
Хамтлагийг гоцлол дуучин Lene Nystrøm Rasted мөн рэпэр Rene Dif эгшиг тааруулагч Soren Rasted болон гитарчин Claus Norreen нар бүрдүүлдэг билээАква хамтлагийг 1994 онд байгуулагдахаас өмнө JOYSPEED гэж нэрлэдэг байжээХамтлаг байгуулагдахаас өмнө тэд нэгнээ танидаггүй байхдаа Фрэда болон аймшигийн сансар нэртэй кинон дээр хамтран ажиллах саналыг нэг дор хүлээж аван цугларсан байнаЭнэ үед Рэнэ клубт Дий Жэй хийж харин Сорэн Клаус хоёулаа продьюсер болон ажиллахаар шийдчихээд байсан гэнэИнгээд тэд хамтдаа ирээдүйн том ажиллагаагаа хамтран эхлүүлэхээр шийдэж хамтлагаа байгуулжээАнх тэд нар гурван төрлийн хөгжим дардаг Beck Luween-тай хамтран ажиллаж Жойспийд хамтлагтаа хамт тоглодог байсан боловч тэрээр өөрөө авъяасаа өөр газар харуулахыг хүсэн тэдэнтэй хамт байхаасаа татгалзсан гэдэг Ингээд ЖойСпийд хамтлагтай Швед улсын нэгэн жижигхэн студи хамтрахыг зөвшөөрөн Клаус Сорэн хоёрыг хөгжим даруулж Лэнэг гоцлол дуулуулж Рэнэг рэп хийхийг санал болгожээХамтлаг ч зөвшөрөн Шведэд тун удалгүй тэдний анхны дэйнси поп стилийн Itzy Bitsy Spider нэртэй цомог нь худалдаанд гарсан байнаГэвч тэдний энэ цомог гарсан даруйдаа л чатуудын жагсаалтанд орж чадалгүй хасагдан нэг долоо хоногийн дараа л гэхэд тэдний цомог амжилтанд хүрч чадахгзй ээ гэдэг нь тодорхой болж студи ч тэдэнтэй хийсэн гэрээгээ цуцалсан байнаҮүний дараа тэд шантралгүй шинэ менежертэй болж өөрсдийн хэв маягаа эвдэн арай хурц бас өхөөрдөм төрхийг илтгэсэн тэдний нээсэн гэж хэлж болох хөөсөн бохь буюу bubblegum поп чиглэлийн шинэ аялгуу содон ритмтэй дуунуудаа гаргаж эхэлсэн нь Universal Music дуу бичлэгийн студийн анхаарлыг татаж эхэлжээӨөр өнгө төрхтэй болсон учраас тэд нэрээ өөрчлөхөөр шийдэн өөрсдийн хувцас сольдог өрөөнд байдаг хайртай зурагныхаа Аквариум гэдэг нэрнээс санаа аван Аква гэж нэрлэх болсон ба тун удалгүй 1996онд Universal Denmark студитай гэрээ хийжээ.Тэр онынхоо 9 сард Roses are Red гэх шинэ дуугаа гаргаснаар Дани улсын чартуудыг бүхэл бүтэн хоёр сарын турш амжилттайгаар тэргүүлжээ Мөн дараахан нь 1997оны хоёр сард тэдний гаргасан My Oh My гэх уянгын хирнээ хурдан хэмнэлттэй хүнд цохилттой дуу нь гарч Дани улсын хэмжээнд 6 хоногийн турш тасралтгүй тэдний дуу л хот даяар эгшиглэн амжилт эвдсэн байнаЭнэ мөчөөс хойш Дани улсын өнцөг булан бүрд Аква хамтлагийн нэр цуйрай даган дэгдэх болжээИнгээд уг оны 3сарын 26нд тэд өөрсдийн анхны Aquarium нэртэй цомогоо гаргаж,цомогийн эхний хоёр дуу болон хамгийн их амжилт авч ирсэн Barbie Girl дуу нь хамтлагийг зөвхөн Дани улсын төдийгүй европ тивийн хэмжээнд алдартай хамтлаг болгоход нь тусалсан ажээҮүгээр ч зогсохгүй 1997оны хоёр сард тэдний Roses are Red дуу нь япон улсад цацагдснаар Аква хамтлагийн нэр өнцөг булан бүрд чих дэлсэх үе ирсэн байнаТэдний цомогийн гурав дахь Barbie Girl дуу нь нэг талаар охидын дуртай Барби хүүхэлдэйг өхөөрдөм байдлаар харуулсан боловч нөгөө талаар хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх ...Чи миний үсийг сэгсийлгэж болно тэгээд хаана ч хамаагүй хувцсыг минь тайлж ч болно...Би бол халуухан хөөрхөн охин гэсэн үгнүүдийг оруулснаараа шүүмжлэгчдийн чихийг дэлсэлгүй өнгөрөөгүй ажҮүнээс ч болоод тэдний дуу нь чартуудын нэгдүгээрт удаан байж чадаагүй гэдэгЭнэ явдлаас болоод Юниверсал студи уг дууны хоёрдугаар муухай утгууд агуулсан үгсийг нь бага зэрэг өөрчлөөд шинээр илүү өөр болгон гаргасан нь Их британид шилдэг дуугаар шалгарч Биллбоардын шилдэг зуун дууны жагсаалтын дээгүүр байрыг эзэлж байлааИнгээд Аква хамтлаг өөрсдийнхөө Аквариум цомогийг дэлхий даяар борлуулж эхэлсэн байнаЦомог маш сайн зарагдаж хүн болгоны анхаарлыг зүй ёсоор татан дэлхий даяар тэдний дууны шинэ хэв маягийг сонсон даган дуулцгааж,шүтэн биширцгээж байвАква хамтлагийн Barbie Girl
, Doctor Jones болон Candy Man гэх зэрэг дуунууд нь Их британы сонсогчдыг маш ихээр татан Австралид хүртэл чартыг 8 долоо хоног тасралтгүй түрүүлсэн амжилт үзүүлээд зогсохгүй тэдний амжилтыг алдарт Westlife болон Spice Girls зэрэг хамтлагуудын амжилттай харьцуулан ярих боловҮүний дараа Аква хамтлаг My Oh My шинэчлэн гаргаж Европ тивд бас нэг аква хэлбэрийн цохилтыг өгөвТэдний шүтэн бишрэгчид нь төдийгүй шүүмжлэгчид ч хүртэл Аквариумын үе ирж байна гэж нэг зэрэг тунхаглаж байв.
Аква хамтлагынхан дахин цомог гаргахаар шийдсэн ч тэд энгийн бас л нэг төрлийн цомог гаргахыг тэгж их хүссэнгүй ингээд тэд 1999оноос эхлэн Aquarius цомогтоо зориулан шинэхэн 30дуунууд дээрээ ажиллаж эхэлжээЦомог ч хоёр мянган оны хоёр сар гэхэд худалдаанд гарсан байна Цомог эхнийхээ цомогыг бодвол шуугиан багатай байсан ч гэсэн цомогт багтсан Cartoon Heroes болон Bumble Bees зэрэг сонирхолтой өөр содон шийдэл өвөрмцө дугаралттай дуунууд нь нь бас л тэдний талаарх яриаг эхлүүлж амжжээ.Тэдний цомогууд маш амжилттай борлогдож Их британы амжилттай зарагдсан цомогын чартын 7д бичигдэж европ даяар тэдний цомогууд маш их хуваарь борлогдож байв.2000оны 6сард тэд Их британд Around The World нэртэй шинэ дуугаа гаргаж жинхэнэ Европ тивийн голлох хүчирхэг хамтлагуудын нэгээ гэдгээ баталсан байнаҮүнээс хойш тэд хэд хэдэн том арга хэмжээнд оролцож олон ч шагналын эзэн болж байлаа.Мөн 2001онд гаргах байсан Фрийкий ФрайДэй дуугаа хойшлуулан мөн тэр ондоо гаргахаар эртнээс төлөвлөн зарлагдаж байсан гурав дахь цомогоо ч гэсэндээ тайлбаргүйгээр цуцласан байна.Энэ талаар Дани даяар шуугицгаан зарим нь Рэнэ Лэнэ хоёр болзож байгаад дараа нь Лэнэ Сорэнтай болзосноос болж муудалцсан эсвэл Рэнэ хоёр дахь цомог дээр хэтэрхий бага үүрэг гүйцэтгэсэндээ гомдоллосон бүр зарим нь Рэнэ эрүүл мэндийн асуудалтай болсон гэхчилэн маш олон таамагийг дэвшүүлэн ярилцаж байсан ч яг тэр үедээ тэд өөрсдөө албан ёсны тодорхой хариу хэлээгүй байнаИнгээд тэр оныхоо турш тэд өөрсдийнхөө шахуу төлөвлөгөөний дагуу ажиллан завгүй байвТэр он дуусаагүй байхад тэд өөрсдийнхөө хамтлагаа тараах хэрэгтэй гэдгээ нэгэнт хүлээн зөвшөөрсөн бөгөөд гол шалтгаан нь Лэнэ Сорэнтэй үерхдэг хирнээ Рэнэтэй ч бас болздогт байгаа гэдгээ ч нуугаагүй гэнэ2004онд Лэнэ өөрийнхөө хамтлагыг 100н хамгийн алдартай салсан хамтлагууд гэх жагсаалтанд оруулан ярилцлага хүртэл өгсөн байлааЭнэ үед бусад гишүүд тэр тусмаа Рэнэ түүнийг яасан ч уучлахгүйгээ мэдэгдэн хамтран ажиллахаас албан ёсоор татгалзаж байжээАква хамтлаг ч 100 хамгийн алдартай салсан хамтлагууд жагсаалтын хорин дөрөвт бичигдсэн байна.2002оны 2сард Японд тэдний Cartoon Heroes, The Best Of AQUA гэх зэрэг хэсэгчилсэн дуунууд болон цомогууд нь маш амжилттай борлуулагдсан байгаад Didn't i, Goodmorning Sunshine ,Back From Mars ,Apple day ,Holloween зэрэг дуунууд нь олны хүртээл болжээ.
Хамтлаг салсан ч гэсэндээ тус тусдаа өөрсдийнхөө уран бүтээлийг туурвин амжилттай байсан байнаРэнэ л гэхэд өөрийнхөө шинэ цомогийг 2007онд гарган анхныхаа гаргасан дуугаар өөрийгөө эргэн ирснийг батласан ажЛэнэ мөн өөрийнхөө Play with me цомогийнхоо It's Your Duty дуугаар өөрийнхөө өнгө төрхийг шинээр тодорхойлж эхэлсэн байнаХарин Сорэн өөр уран бүтээлчидтэй хамтран Галзуу хүүгийн үйл ажиллагаа гэх хамтлагийг бүрдүүлэн Галзуу хүү гэсэн цомогоо гарган Дотуур өмд маань өмдний гадна гарах нь гэсэн нэвтрүүлгээ цацсан нь Европ даяар алдаршиж чаджээ Клаусын хувьд тэрээр өөрөө хамтлаг байгуулан мөн давхар өөр уран бүтээлчидтэй хамтран дууны ремикс дээр ажиллаж эхэлсэн байнаТэд 2008онд 25өөр газарт аялан тоглолт хийнээ гэдгээ амласан төдийгүй өөрсдийн студитэй хамтран 2009оны 9сарын 19нд лондоны Диваажин гэх клубт өөрсдийн шилдэг дуунуудын цомирлогийг толилуулжээ.Мөн энэ оны 5 болон есдүгээр саруудад Скандавианы орнуудад тоглолтоо хийж Их британи болон америкын нэгдсэн улсын том хотуудын алдартай тайзууд дээр өөрсдийн уран бүтээлийг хүргэсэн байна.
Аква хамтлаг дэлхий даяар нийт 33 сая цомогоо борлуулж Дани улсад хэзээ ч байгаагүй хамгийн алдартай хамтлаг болж чадсан билээМөн саяхан буюу 9дүгээр сарын 22нд гаргасан өөрсдийн Greatest Hits цомог нь ч гэсэндээ маш амжилттай борлогдож байгаа билээАква хамтлаг яг одоогийн байдлаар хамтлагаа эргэн нийлүүлэх талаар нилээн нухацтай ярилцаж байгаа бөгөөд цуцлагдсан байсан гурав дахь цомогийнхоо бичлэгт 2010онд эргэн орохоор төлөвлөөд байгаа гэнэ

No comments: