Tuesday, July 14, 2009

Энэ өдөр дэлхийн хүн төрөлхтөний амжилтын түүхэнд

http://c1img.cyworld.co.kr/img/mall/items2/2009/06/20090626_sony_mychael3_thum_s_c.gifТэгэхээр өнөөдрийн Геннисийн энэ өдрийн амжилтын түүхэнд дэлхийн урлагийн ертөнцөд алтан үсгээр нэрээ сийлүүлэн үүрд мөнхрөн үлдсэн Michael Jackson-ын эвдсэн амжилтуудыг бичихээр шийдлээ...
Michael Jackson бол хамгийн их Геннисийн рекордыг эвдсэн хүнээр тооцогддог гэнэ...


1988 онд Их британы лондон хотын Wembley стадионд болсон 8 өдрийн бүтэн тоглолт хийснээрээ анхныхаа амжилтыг гаргаж байсан байнаЭнэ тоглолт нь 7сарын 14нөөс 16 хүртэл...мөн 7 сарын 23,23,8сарын 26наас 28 хүртэл тасралтгүй тоглогдсон байдаг байна...энэ амжилт нь дараа жилийнхээ энэ өдөр Геннисийн түүхэнд бичигдсэн байна...


Мөн дэлхийн хамгийн урт хугацааны турш амжилттай ашигтай борлогдсон цомогуудараа Геннисийн дэлхийн амжилтын номонд багтсан аж...


Түүний гаргасан Thriller зөвхөн цомог нь л дэлхийн улс даяар нийт 50 сая хувь борлогдсон ба Америкд л гэхэд 20 сая хувь борлогдсон байна... энэ амжилтаараа хуучирашгүй уйдашгүй уг цомогийг дэлхийн хамгийн урт хугацаагаар амжилттай борлогдсон гэсэн цолыг Геннисийн дэлхийн амжилтуудын номонд бичсэн байна...


Тэрээр 80аад оны бүх уран бүтээлчидээс ямар ч дуучидаас түүний дуунууд хамгийн олон удаа хит-эд тэргүүлж нэгдүгээр дугаарт жагсдагаараа тэр жилдээ Геннисийн амжилтыг эвдэж чадсан гэж үздэг байна


Michael Jackson өөр ямар ч уран бүтээлчидээс илүү олон өөрийн нэрэмжит шагналыг гардуулдаг байснаараа Геннисийн амжилт гаргаж мөн л шуугиан тарьж байжээ
http://www.michaelawards.net/images/title.gif

Нэг жилд хамгийн олон Grammy- ын шагнал хүртсэн уран бүтээлч гэх амжилтыг тэрээр 1984 онд уг шагнал гардуулах ёслолоос 8 шагналыг хүртснээрээ тогтоож байжээ.

Мөн Америкын нэгдсэн улсаас бусад оронд нийт 100сая цомог болон дууг борлуулсанаараа 100 саяын Геннисийн амжилтыг тогтоосон байна.


Мөн тэрээр MTV хөгжмийн сувгаар анх удаа албан ёсоор клипээ цацуулсан анхны хар арьст дуучин болсон байнаЭнэ амжилтаа тогтоон Геннисийн шагнал гардахдаа ч тэр шууд нэвтрүүлгээр цацагдаж шуугиан тарьж байжээ...

Мөн чатын нэгт уран бүтээлүүд нь зэрэг хамгийн удаан нэгдүгээр байрыг эзэлж байснаараа бас нэг амжилтыг тогтоож байжээ...Энэ нь нэг дор Billboard-ын рок,поп цомог мөн рок,поп дууны чат,үүний зэрэг R&B цомог мөн R&B дууны чатад зэрэг нэгт маш удаан амжилтаа хадгалснаар Геннисийн амжилтаа тогтоож байжээ...

Pepsi Cola-ийн 4 рекламанд үг хэлүүлэхийн төлөө түүнд 12 сая доллар төлснөөрөө хамгийн өндөр үнээр рекламанд үг хэлсэн хүнээр тодорчээ...

Үүний зэрэгцээ "Thriller" "Bad" цомогуудаараа сүүлийн арван жил дэх хамгийн онцгой сонирхолтой хүн байж чадсанаараа Геннисийн амжилтыг эвдэж байсан гэнэ...





Мөн Sony Music-тэй 820 сая доллар( одоогийн ханшаар 1 тэрбум)-ын гэрээ хийснээрээ дэлхийн хамгийн үнэтэй гэрээг хийсэн амжилтыг тогтоожээ...

Мөн 1993 оны 6 сарын 31нд NBC телевизээрSuper Bowl XXVII гэх буланы анхаарлын төвд гол цэгт цаг хагасын турш байн нэг дор 133 4 сая үзэгчдийг дэлгэцийн ард байлгаж чадсанаараа,дэлхийн хамгийн олон үзэгчийг татаж нэг цэгт төвлөрүүлж чадсан уран бүтээлч гэх амжилтыг Геннисийн дэлхийн амжилтын түүхэнд тогтоож байсан гэнэ...

1987 оны 9 сараас 1988 ны 12 сар хүртэл хийсэн аялан тоглолтоороо нийт 124 сая долларын ашиг олсноороо Дэлхийн Геннисийн дахин нэг амжилтыг эвдэж байжээ...

Мөн Billboard-ын хамгийн олон нэгт орж байсан эрэгтэй уран бүтээлч гэсэн амжилтыг тогтоож байсан байна...

Түүний Thriller"клип нь хамгийн өндөр өртөгөөр бүтээгдэж байснаараа хамгийн өндөр өртөгөөр бүтсэн клип гэсэн Геннисийн амжилтыг тогтоож байсан гэнэ.

Мөн түүний гаргасан Bad", "Dangerous", мөн "HIStory" цомогууд нь нэг дор хамгийн их хувиар борлогдсож хит-ийг яг нэг дор удаан хугацааг тэрүүлснэрээ нэг дор хамгйн удаа хитийг тэргүүлж мөн хамгийн олон хамгийн их хувиар цомгоо борлуулж чадсан уран бүтээлч болж Геннисийн дэлхийн амжилтыг тус тус тогтоон эвдэж байсан гэнэ

No comments: