Sunday, July 19, 2009

7сарын18ны өдөр дэлхийн амжилтын түүхэнд...

http://c1img.cyworld.co.kr/img/mall/items2/2009/07/090707lens_s_c.gifТэгэхээр энэ өдрийн Геннисийн амжилтынхаа булангаар өнгөрсөн жилийн яг энэ өдөр нэг шөнийн дотор эвдэгдсэн амжилтыг танилцуулах болно
2008 оны 7 сарын 18 ны шөнийн арван хоёр цаг яг нэг минутад Бэтмэн-ын цуврал Харанхуйн хөлөг баатар нэртэй алдарт кино нээлтээ хийсэн байгаа...Кристофер Ноланы зохиолоор хийсэн уг кино нь анх сурталчилгаа нь л явагдаж эхлэх үеэсээ ямар их амжилт ашгийг дагуулах нь тодорхой болж кино шүүмжилэгчдийн зэрэгцээ кинонд донтогсдийн хүсэн хүлээж байсан кино болсоор нээлтээ хйисэн билээНээлтээ хийгээд ч яг л тэдний хүсч байсан зүйлийг харуулж яг л таамаглаж байсан амжилтыг гаргаж чадсан
Харанхуйн хөлөг баатар киноны гол буюу Бэтмэны дүрд жүжигчин Christian Bale,мөн гол дүрийн Joker-ын дүрд Heath Ledger болон бусад жүжигчид оролцон тогложээ
Эхний амжилтыг дурдвал...Харанхуйн хөлөг баатар кино нь 2008оны 7сарын18 баасан гарагын шөнийн 12 цаг 01 минутанд нээлтээ хийсэн билээИнгээд эхний амжилт бол нэг шөнийн дотор хамгийн өндөр үзүүлэлтийг харуулсан кино болж байлаа...Мөн шөнө дундад нээлтээ хийж байсан кинонуудын түүхэн дэх нэг шөнийн дотор хамгийн их ашиг орлого буюу 185 америк долларыг нэгхэн шөнийн дотор олж Бокс оффисийн дээр байсан бусад кинонуудыг донсолгосон байна.
Дараагийнх нь анхны нээлтийн өдрөөсөө шууд Бокс оффист бусад кинонуудаасаа хамаагүй дээгүүр ашиг орлогоор тэргүүлэн энэ байдлаараа гурван үеийг давж үзэгчидийг ч кино шүүмжлэгчдийг ч гайхуулан шагшруулж байлаа
Бас нэгэн амжилт гэвэл нээлтээ хийсэн эхний өдөртөө хамгийн их ашиг орлогыг буюу 67,850,000 америк долларын ашигийг олж,нэг өдөрт ашиг олсон орлогоороо дэлхийн аль ч орны кино театрын түүхэнд байгаагүй амжилт гаргаж байлаа.
Мөн кино нээлтээ хйисэн эхний долоо хоногтоо хамгийн их ашиг орлогоороо дээд амжилтыг тогтоосон байнаЗөвхөн эхний гурван хоногт л гэхэд 195,340,000 долларын ашигийг олж чаджээ.
Бас нэгэн амжилт бол нэг л оронд хамгийн олон кино театраар буюу зөвхөн нээлтийг нь л гэхэд нэг зэрэг зөвхөн Америкын нэгдсэн улсад 4366 кино театр толилуулж байснаараа бас нэгэн амжилтын харангыг дэлдсэн байна
Хамгийн том амжилт гэж үздэг амжилт нь хамгийн хурдан 100 сая америк долларын ашиг олсон явдал юмХаранхуйн хөлөг баатар кино нь нээлтээ хийсэн эхний долоо хоногийнхоо турш зөвхөн нэг минутад л 110,007 америк долларын ашиг олж байснаараа хүмүүсийн анхаарлыг ямар их татснаа баталж байсан билээ.
Мөн урьдны ямар ч Бэтмэн цувралаасаа болон Бэтмэны дүрүүд бусдын сэтгэлд бууж ялангуяа Joker-ын дүрийг амилуулсан Heath Ledger олны хүндэтгэлийг ихээр хүлээж Бэтмэн киноны эсрэг дүрийн Joker-ын шинэ эрин үе шал өөр өнцөгийг маш чадварлагаар харуулан үзэгчдийн сэтгэлд хүргэж чадсаныг бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугицгааж байжээМөн киног анх гарах тэр үед л Лэджэр нь Оскарын шагнал авах нь тодорхой болсон билээ...Гэвч өөрөө гардан авч чадсангүй...
Ингээд Харанхуйн хөлөг баатар киноны нээлттэй давхцан Шилдэг киноны трайлэр,мөн Шилдэг адал явдалт киноны трайлэр гэсэн цолуудыг зэрэг хүртэн,Шилдэг киноны постэр гэсэн шагнал үүгээр зогсохгүй ,Зуны жинхэнэ тэслэгч киногоор тус тус шалгараад байлаа

No comments: