Tuesday, August 24, 2010

Эртний Египтийн Hieroglyphs хэл бичээсийн талаарх түүх судалгааны эхээс

http://c1img.cyworld.co.kr/img/mall/items2/2009/10/1_20091013by_s_c.gif
Эртний Египтийн түүхэнд, Аугаа их Александр(Alexander the Great)ыг өөрийн Хэллэнистик(Hellenistic)ийг орхин,Кэмэт(Kemet) арал дээр Птолэмис(Ptolemies) хаан ширээг эзлэн сууж байсан цагт Египт өөрсдийн гэсэн гурван төрлийн бичгийн соёл буюу бичлэгийн эхүүдтэй байсан байна.Тэдгээрийг нэрлэвэл hieroglyphic,hieratic,demotic.

Гэсэн ч эрин зуун өнгөрсний дараа хайроглиф бичмэл дээр бичсэн бичээсүүд л үлдсэн байдаг аж.Харин эртний Ромын дөрвөлжин буюу дөрвөл бичмэл,Коптик(Coptic) нар нь Грекийн цагаан толгойн дүрмийн хуулиудаас шал өөрөөр бичигддэг байсан гэж үздэг.Египтийн хайроглиф бичмэлийг тэд өөрсдөө mdj netjer буюу Бурхдын үсэг хэмээн нэрлэдэг бөгөөд,
Хайроглиф бичмэлийн хувьд Египтэд төдийгүй Дэлхий ертөнцөд хамгийн удаан хугацаагаар хэрэглэдэгсэн мөн оршин байсан бичмэл хэл билээ.Уг бичээсийг Карнак(Karnak),ийн аймшигт баганан өргөөнүүд болон Валлэй(Valley)гийн хаан болон хатан хоёрт зориулсан зурагнуудаас харж болох байна.
Түүхэнд ibis-headed буюу Thoth Бурхан бол бичиг үсэг болон бичмэл урлагийн Сахиус Бурхан юм. Абидост(Abydos) байх хоёрдугаар Рамэссэсс (Ramesses) сүмд байх сийлбэр дээр тэрээр хаан ширээн дээр заларсан байх ба нэг гартаа будгын нийлбэрийг нөгөө гартаа зэгс барьсанаар дүрсэлсэн байдаг ба тэрээр бичих гэж буй зүйлээ төлөвлөж буй мэт харагддаг аж.Харин хоёрдугаар Рамэссэс(Ramesses) хаан түүний хажууд устай аяга барьсан зогсож байгаагаар дүрсэлсэн байдаг байна .Хайроглиф бичмэл нь анх манай эрины өмнөх 3100 онд анх үзэгдэж эхэлсэн гэж үздэг байна.Ерөнхийдөө хайгролиф бичмэл нь янз бүрийн хэрэглээнээсээ хамаараад орон зайн хамаарлаасаа хамааран өөр өөр маягаар бичигддэг байсан бөгөөд Хайратик болон дэвшсэн үеэс эхлэн илүү шашины талын зан үйлд,мөн гайхамшигтай том сүрлэг ажилд болон ихэвчилэн чулуун дээр бичдэг байна.Эдгээр бичмэлүүдийг ариун дагшин сүм хийд болон шашины зурвас зэргээс харж болох бөгөөд Грек хэл дээр hiera grammata буюу ариун бичээс гэж нэрлэдэг байна.
Хайроглиф бичмэл нь хэвтээ чиглэлд өрөх маягаар бичигддэг бөгөөд үсэгнүүдийн дунд ямар нэгэн зай болон цэг тэмдэглэгээ байдаггүй байна.Үсэгүүдийг баруун талаас эхлэн бичих бөгөөд баруунаас зүүн рүү чиглүүлэн уншигдах ба хэвтээ чиглэлд харагдаж буй тохиолдолд томоос бага руу шилжүүлэн уншдаг байна.
Хайроглиф бичмэлд ихэвчилэн зураглал орсон байдаг.Уг бичмэлүүдийг байгалийн биетүүдээс болон хүний гараар бүтсэн байгууламжуудаас харж болдог.Үсэгнүүдийг ихэвчилэн олон өнгөөр будсан байдаг ба тэр үедээ өөрсдийнхөө гэрний урд талын хэсэг дээр бичмэлүүдийг бичдэг байсан бөгөөд тэр нь гэр гэсэн утгыг агуулсан байдаг байсан ажээ.
Хайроглиф бичмэл нь мөн шүлэглэлийн ухаанд ихээр хэрэглэгддэг байсан агаад мөн л зураг дүрслэл болон будгаар хийдэг байсан гэдэг.Сонирхуулж хэлэхэд эртний хүмүүсийн оньсого мэт хуулиудыг бичихэд ч уг бичмэлийг ихээр ашиглан өргөнөөр хэрэглэдэг байсан гэнэ.Оньсогыг ч тэд өөрсдийнхөөрөө гайхалтай илэрхийлэл зураглалтайгаар харуулдаг байсан бөгөөд жишээ нь гэхэд англи хэлний би итгэж байна гэсэн өгүүлбэрийг бичихийн тулд нүдний зураг мөн зөгий дараа нь навчны зургыг зурдаг байсан жишээтэй нийлүүлээд унших юм бол ай бий лийф болно.
http://www.jimloy.com/hiero/yourname.gif
Хайрэтик бичээс энэ нь хайроглиф бичмэлийг бодвол бичихэд амархан хялбар бөгөөд уншихад ч гэсэндээ амар хурдан болгож өгсөн нэгэн хэлбэр билээ.Уг бичмэлийг ихэвчилэн эртний бизнес наймаа ба,шинжлэх ухааны болон шашны баримт бичигүүдэд хэрэглэсэн байдаг байна.Хайрэтик бичээс нь Дөрөв дэх(Fourth Dynasty) гүрний үеэс эхлэн гарч эхэлсэн бөгөөд дэмотик бичээсийг шахан өөрөөр хэлбэл манай эрины өмнөх 600 оноос эхлэн ихэвчилэн харагдаж эхэлсэн байна.Хайроглиф бичээс нь ихэвчилэн зэгсэн багсаар хатуу биш зүйл дээр өд эсвэл модон дээр бичигддэг байсан өөрөөр хэлбэл тийм ч хатуулаг гадаргуу дээр бус зөөлөн бичээсийг хийхэд амархан зүйлс дээр бичигдэн хэрэглэгддэг байсан.Харин хайрэтик бичээс нь хайроглиф бичээсийг бодвол уншигдах харагдац нь тийм ч амар байгаагүй юм.Уг хоёр бичээс буюу хайроглиф болон хайрэтик бичээсүүдийг ялгах гэдэг тийм ч хэцүү биш яагаад гэвэл хайроглиф бичээсийг ихэвчилэн шашны тухай бичмэлд хэрэглэдэгээс гадна баруунаас зүүн хүртэл багануудаар бичдэг байсан бол хайрэтик бичмэлийг дандаа хэвтээ маягаар бичин баруунаас зүүнийг чиглүүлэн уншдаг байсан бөгөөд нэмж хэлэхэд хайрэтик бичмэлд цэг болон таслалууд заримдаа орж байдаг аж.
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/3/3e/Hieratic_Font_Comparison.gif
Дэмотик гэдэг үг нь Грек хэлнээс алдартай үсэг хэмээн орчуулагдах үг аж.Птолэмис(Ptolemies)ийн Хэллэнистик(Hellenistic) ийн хаанчлалын үед дэмотик бичлэгийн үсэг нь бараг л өдөр тутам хэрэглэгддэг хамгийн өргөн хэрэглээний бичмэл үсэг байсан гэнэ.Хайрэтик бичмэлээс эхлэлээ авсан бөгөөд зөвхөн гар бичмэлээр бичигдэж уншигдаж бичихэд маш хэцүү төдийгүй хайроглиф бичмэл рүү хөрвүүлэн орчуулахад бараг л боломжгүй хэмээн үздэг байсан аж.Домэтик бичмэлийг бараг л бүх салбарт хэрэглэж байсан бөгөөд суртиалчилгаа болон хууль,бас хэд хэдэн товхимол болон эрдэм шинжилгээний ажилууд гүн ухааны товхимолуудыг ч бичсэн бичээсүүд байдаг бөгөөд тэр ч байтугай шашины бичмэлүүд ч арвин байдаг байна.Росэтта чулуун (The Rosetta Stone) дээр л гэхэд домэтик бичмэлээр бичсэн хэсэг их байдаг бөгөөд хайроглиф болон Грек хэл дээр бичигдсэн хэсэгүүд байдаг гэнэ.http://www.touregypt.net/images/touregypt/write4.jpg

Хайроглиф бичмэлийг өнөө үед орчуулан суралцах боломж гарсан нь гайхалтай хэрэг бөгөөд хайрэтик бичмэл рүү хөрвүүлэгдэн орчуулагдах боломжтой байдаг ажээ.Ихэвчилэн англи хэл рүү зөв хөрвүүлэгддэг төдийгүй яг египтүүд хэрхэн яаж ярьдаг яг тэр хэллэгээр нь ч суралцах боломжтой байдаг байна.Уг хэлийг судалснааг олон мянган жилийн түүхтэй аугаа их Египтийн Бурхад болон түүхийн талаар илүү ихийг мэдэх боломжтой болж байгаа билээ.



No comments: