Tuesday, February 9, 2010

Хөгжмийн түүхээс

http://c1img.cyworld.co.kr/img/mall/items2/2009/07/2_090714_shinning_s_c.gifХөгжмийн гол түлхүүр бол мэдээж дуу авиа билээ.Хөгжмийг дууны авиа мөн хөдөлгөх хүч,хөвч хэрэгсэл зэргээс авиаг үүсгэнэ.Дуу авиаг цаг хугацааны хэмнэлтэйгээр зохион байрлуулсан урлагийг хөгжим гэдэг.Хөгжим гэх уг үг нь Грекээс гаралтай бөгөөд μουσική (mousike) буюу яруу ухааныг тэтгэгч тэнгэрийн урлаг гэсэн утгатай үг байна.Хөгжимд маш олон элементүүд байдаг бөгөөд тэрэнтэйгээ адил олон төрөл жанрт хуваагддаг.Нэг цогц аялгуунд бараг хэзээ ч нэг төрлийн хэмнэлийг ашиглана гэж байхгүй ихвэчлэн өөр өөр төрлийн дээд болон доод өнгөний сонгомол таслагддаг элементүүдийг ашиглан цогц бүтээл гаргадаг байна.Ерөнхийдөө хөгжим гэдэг бол урлагийн дээд төрөл билээ. http://c1img.cyworld.co.kr/img/mall/items2/2009/11/20091117eb_s_c.gif

Эрт дээр үед хөгжим гэдэг бол зөвхөн шинжлэх ухаанч эрдэмтдийн л оролддог зүйл байсан гэж хэлэхэд хэлсдэхгүй биз.Тэд ясыг зорж тусгай хэрэгслийг хийн ерөнхийдөө ихэвчлэн лимбэ л ашиглан дуу гаргадаг байсан ажээ.Гэхдээ тэр үед лимбэ нь нэг л нүхтэй байсан байна.Яг л японы Shakuhachi http://www.summerthundermusic.com/index_files/SE_data/shakuhachi.jpg шиг гэсэн үг.Дараа нь харин долоон нүхтэй болсноор илүү олон өнгийг гаргах боломжтой болжээ.Гэсэн ч хамгийн боловсронгуй байсан гэж хэлж болох хөгжмийн зэмсэгүүд нь энэтхэгт хийгдсэн байдаг.Харин хөгжмийн зэмсэгийн хамгийн эртний олдворууд нь манай эрины өмнөх 7000-6600ын үед хамаатай.
Эрт цагт хөгжим Грек шинжлэх ухаанчдын хувьд асар чухал судлах бүрдэлийн нэг байсан юм.Тэр үеийнхээ ёслол болон билэгдэл гээд бүхийл арга хэмжээн дээр зөвхөн дуу хөгжмийг ашигладаг байсан байна.Хөгжим мөн энэтхэг болон арабтай салшгүй холбоотой. 9р зуунд л гэхэд арабын эрдэмтэн Farabi http://www.muslimheritage.com/uploads/Al-Farabi1.jpg Kitab al-Musiqi al-Kabir буюу хөгжийн тухай гайхамшигт ном нэртэй номыг бичиж байсан түүхтэй.Харин хөгжмийн хамгийн эртний уламжлал нь энэтхэгээс гаралтай байдаг.
Грэк болон эртний индианчуудын эрдэмтэд хөгжимйн зохицол өнгө гармоны хослол нь эрэмбэ дараатайгаар байрлаж_, мөн тохирсон хэмнэлийг сонгож хугацааг зөв тааруулсан үед төгс аялгуу үүсдэг гэж тэмдэглэсэн байдаг.Харин 20дугаар зууны алдарт хөгжмийн зохиолч John Cagehttp://www.topnews.in/light/files/JohnCage.jpg "Шуугиан гэж байдаггүй, харин аялгуу л гэж буй"гэж өгүүлсэн байдаг.
Хөгжмийн мандалтын дунд үе буюу хөгжмийн шашинтай холбох болсон үе бол мэдээж хэрэг ромын католик шашинтнууд хүчээ авч байх үед байлаа.Тэр үед хөгжим дууг католик сүм хийдэд очиж сонсч,шашинаа бишрэн шүтдэг байв.Харин 14ээр зуунд зөвхөн сүм хийдэд ч биш сонирхогчид хүртэл хөгжмийг оролдох болсон ба 15р зууны дунд үеэс эхлэн хөгжмийн зохиолчид дуучид олширч эхэлжээ.Энэ үеийн түүхэнд нэрээ үлдээсэн алдартай хөгжимйн зохиолчдийг дурьдвал Giovanni Pierluigi da Palestrinahttp://overheardinthesacristy.files.wordpress.com/2008/04/palestrina.jpg, Thomas Morley http://www.nndb.com/people/353/000093074/thomasmorley01.jpg мөн Orlande de Lassushttp://www.hoasm.org/IVK/LassusPortrait.jpg нар хөгжмийн урлагт маш том хөрөнгийг оруулцгаасан юм.
Baroque хөгжмийн эрин үе(1600-1750) энэ үед дуурийн чиглэлийн хосолмол хүнд элементүүдтэй хөгжмийг зохиолчид бичиж эхэлсэн байна.Тэд ихэвчлэн лимбэ хийл төгөлдөр хуур гэгчилэн сонгодог хөгжмийн зэмсэгүүд дээр тоглогдох хөгжмийг бичиж эхэлсэн.Энэ үед л соната флью зэрэг нэр томъёо гарч иржээ.Харин энэ үеийн алдартай хөгжмийн зохиолчид бол Sebastian Bachhttp://www.empire.k12.ca.us/CAPISTRANO/Mike/capmusic/baroque/bach/bach.h1.jpg, Frideric Handel http://kbaq.org/music/thisweek/20091220/handel.jpgмөн алдарт зохиолч Georg Philipp Telemann http://image.listen.com/img/356x237/6/0/0/2/702006_356x237.jpgзэрэг зохиолчдыг дурьдаж болно.Мөн яг энэ л үеэс маш алдартай төрөл болж ирсэн сонгодог хөгжмийн төрлийн анхдагчид гэж хэлж болох Joseph Haydnhttp://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/05/Joseph_Haydn.jpg/300px-Joseph_Haydn.jpg мөн Wolfgang Amadeus Mozarthttp://www.judiciaryreport.com/images/mozart-2.jpg нар нь сонгодог хөгжмийн төрлийн нууц түлхүүрийг өөрсдийнхөө авъяасаар тайлан бусдад хүргэж чадсан билээ.Харин 1800аад оноос эхлэн сонгодог хөгжмийн урсгалыг Ludwig van Beethoven http://www.stgabss.net/SpecialNeeds/images/stories/famous/300px-beethoven.jpgба Franz Schubert http://www.berlininternationalmusicfestival.de/files/schubert.jpgнар илүү уянгалаг романс шинжтэй болж зөөлхөн хирнээ маш ширүүн өргөлттэй хэмнэлийг гаргасан байна.Энэ үед Битховены зохиосон бүхий л аяз нь гайхамшигтай сэтгэл хөдлөл уран сэтгэмжийг агуулж байсан агаад хүнд шууд хүрч яахын аргагүй сэтгэлийг нь хөдөлгөн сонгдог хөгжмийг мэдрүүлж чадаж байлаа.Харин 19р зууны эхэн үеэс эхлэн сонгодог хөгжим илүү том хүртээмжтэй болж оркестроор гоцлолтой тоглогдож олон нийтийг хамрах болсон байна.Харин энэ үеийн дараахан Pyotr Ilyich Tchaikovskyhttp://www.conservapedia.com/images/9/91/Tchaikovsky1.jpg болоод Gustav Mahler http://www.classicmp3.ru/images/photo/big/82_87_maler_gustav.jpgнар сонгодог хөгжмийг даралтыг нь хурдасган чавхдаст хөгжим дээр илүү урт үргэлжлэлтэйгээр бичиж эхэлжээ.20р зуун гарч африк европын хөгжим гэгддэг жазз хөгжим дэлгэрч эхэлсэн байна.Маш хөнгөхөн хэмнэлтэй ихэвчлэн сагсфонтой тоглогддог энэхүү хөгжим нь 19р зууны сүүлч 20р зуун гарснаар америкт хамгийн алдартай хөгжимйн жанр болон хувирсан юм. Харин 1960-7о оны үеэс эхлэн рок хөгжим хөгжимйн урсгалд хүчтэй түрэн оржээ.Рок хөгжим нь дотроо метал болон контри,панк,инди гээд маш олон урсгалаа дэлгэрүүлж эхэлсэн бөгөөд бас гитар төгөлдөр хуур болон бөмбөр тэргүүтэй зэмсэгүүдийг ашигладаг.
Орчин цагийн хөгжимийн урлаг өнөө үед нийгмийн хамгийн чухал байр суурийг эзэлдэг нь хэнд ч ойлгомжтой.Өдөр тутам хөгжим дууг хүмүүс сонсч сэтгэлийн ханамж авч байхад зарим нь хөгжмийн төлөө амьдарч байдаг.Хөгжимгүйгээр амьдралыг төсөөлнө гэдэг тийм ч хялбар зүйл биш.Хөгжим хүнд хүсэл мөрөөдөл,зорилго тэмүүлэл бий болгодог.Хөгжим бол миний ч таны ч нэг хэсэг билээ.http://c1img.cyworld.co.kr/img/mall/items2/2009/11/20091117eb_s_c.gif

No comments: