Wednesday, January 20, 2010

Mongolian Extrality

http://c1img.cyworld.co.kr/img/mall/items2/2009/07/49458_openSkin_Mng_openSkin_22582181_710.gifМонгол улсын уламжлал соёл ёс заншилыг гайхан бишрээд ханашгүй билээ.Ёс заншил,соёлоороо аль ч орноос ялгаран хүндлэгдэхүйц уламжлалтай нь яах аргагүй Бидний Монгол юм.Энэ уламжлал бахархлаас минь хэн нь ч дураараа хумслан авч өөрийн гэж дураар овоглон бусдад өөрсдийнхөө хэмээн тунхаглах эрх байхгүй.Гэхдээ угаас миний Монголын ард түмэн хэзээ ч нэр алдар шунан, бусдад гайхагдах гэж улайрч, бусдад хүндлэгдэх гэж хөөцөлдөж байсан удаагүй.Монгол гэдэг нэр л хүндлэл бахархал гэдэг нэртэй яг нэг дор бичигддэг гэдгийг хэн ч мэднэ.
Өнөөдөр хэн хэнийх ч гэж ярьж байлаа гэсэн өнгөрснийг хувиргаж,түүхийг өөрчилж хэрхэвч чадахгүй.
Дэлхий даяар Монгол Дээл
http://origo.mn/files/images/z/2007/11/huvtsas/khalkh.jpg,Монголын ардын урлаг Хөөмий http://www.tsahimurtuu.mn/files/2002070978_domog.jpg,Монгол Уртын Дууhttp://origo.mn/files/images/z/local/20070519_g_khongorzul.jpg гэж л мэднэ.Угаасаа ямар ч хүнд дээл гэсэн сэдвээр яриа эхлэвэл Чингис хааны байгуулсан Монгол улсын талаар л боддог.Энэ хэн ч юу ч өөрчилж үл болох үнэн. Гайхамшигт энэ уламжлалыг минь бид нар л мартаж,Монгол гэсэн нэрийн дор энэ дэлхий дээр амьдран буй бид нар л орхиогүй, бид л ЭЗЭН нь гэдгээ санаж байгаа цагт хэн ч өөрийнхөө гэх эрх байхгүй.
Мянга мянган жилийг соёлын өв уламжлалаа алдаагүй ирсэн Миний Монголын бахархлыг тийм амархан салгаж авна гэж байхгүй.Хэн дуртай нь авч өгч болдог байсан юм бол уламжлал өв гэж байгаад ямар хэрэгтэй юм бэ?..Таны байшинг хэн дуртай нь минийхээ гээд барьцаанд тавьчих юм бол та яах бэ?..мэдээж өөрийн гэдгээ мэдэж байгаа учраас өөрийнхөө гэдгийг батлах хэрэгтэй болно шүү дээ.Уурлаж бухимдаж эсэргүүцэх хэрэг байхгүй гэж бодно.Угаасаа уур бухимдлаар шийдэгдэх асуудал биш шүү дээ.Харин хэн ч өөрчилж чадахгүй ҮНЭН-ийг л хэлж өгөх ёстой.Түүхээ үнэхээрийн мэдэхгүй байгаа хүмүүст Монголын Дэлхийн түүхийг яриад өгөхөд л Монгол Дээл,Монгол Хөөмий,Монгол Уртын Дуу хаанаас гаралтай болохыг нь дүгнэхэд ямар амархан гээч.
Угаасаа Монголчууд бид нар л өөрсдийнхөө уламжлалыг авч үлдэхгүй юм бол хэнийг хүлээж хэнд хариуцлагаа өгөх юм бэ.Засгийн газар ийм зүйл дээр л маш хатуу байр сууриа илэрхийлж тусгайлан анхааралдаа авч ажиллах ёстой шүү дээ.Гэтэл яг одоо тэр хүмүүст уламжлал соёл гэхээсээ илүү маргааш нөгөөдөртөө хэрэглэх 76 тэрбум төгрөг нь л чухал байгаа бололтой.
Юнэско ер нь юу судалж ямар түүхэн дээр тулгуурлан Эзэн нь байгаа юмыг шилжүүлж байгаа юм бол?..Уул нь хэн нь ч Монгол гэдэг оронд л Дээл гэдэг хувцас үүссэнийг, Монголын уламжлалт Хөөмий, Монголын уртын дуу л гэж мэддэг сонссон л баймаар юм.Хэзээ ч хятадын уртын дуу гэдэг хэллэг байдаггүй л биз дээ...Хэрвээ ийм бол амархан юм бол бид нар ч гэсэндээ очоод Бэнз машиныг манай монголынх гэвэл Юнэско батлаад л өгөх юм байна л даа.Ийм амархан юм байж болох юмуу?...Ер нь бол 1 төгрөгийг ч хэлэхгүйгээр авахад тэр ХУЛГАЙ л болдог шүү дээ...Тэгэхэд ийм том үнэтэй зүйлийг минь увайгүйгээр бидний нүдэн дээр авчихаад байхад юу болж таарах юм бол?...
Би л лав яасан ч хүлээн зөвшөөрөхгүй.Хэл амтай бүхний мэдэж байгаа энэ үнэнийг мянга минийх гэж чарлалаа ч өөрчлөгдөх зүйл нэгэхээн ч үгүй.Алт хэзээ ч мөнгө болохгүйтэй агаар нэг.

Өмөөрөх эзэнтэй,заасан овогтой Миний Монгол бахархалд бүү шунацгаа!!!




Монгол Улс үүрдийн Мөнхөд Мандан Бадраг!http://www.crossed-flag-pins.com/genimg/flaggen/Mongolia-240-animated-flag-gifs.gif


http://www.unesco.org/culture/ich/index.php?RL=00210

http://www.unesco.org/culture/ich/index.php

http://www.unesco.org/culture/ich/index.php?RL=00210

No comments: